Шууд Chart

Монгол Улсын зэвсэгт хүчний баг тамирчид гараандаа нэгдүгээр байр эзлэв

2021-08-24 12:17:44

“Танкийн биатлон 2021” тэмцээнд оролцож байгаа багийн нэгдүгээр экипаж болох Монгол, Венесуэл, Сири, Вьетнам зэрэг улсын танкчид өчигдөр нэг гараанд уралдлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний танкийн даргаар дэслэгч М.Зундуйжамц /336/ Танкийн ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоор танкийн буудагч, хошууч З.Анхбадрах /311/, механик-жолоочоор ахлах ахлагч Д.Дэмидсүрэн /327/ нар уралдаж их буу болон пулемётуудын байнууд болох их бууны 3, НСВТ пулемётын1, ПКТ пулемётын 1-ийг бүрэн устгаж, нийт цаг 23.57 минутын амжилт үзүүлэн гараандаа нэгдүгээр байрыг эзэллээ.

“Танкийн биатлон 2021” тэмцээний нээлт өчигдөр болсон бөгөөд тус ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг нар оролцож баг тамирчидтай уулзаж баяр хүргэж амжилт хүссэн юм.

Ташрамд сонирхуулахад  .

Батлан хамгаалах яам


Монгол Улсын зэвсэгт хүчний баг тамирчид гараандаа нэгдүгээр байр эзлэв  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй