Шууд Chart

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах нэгдсэн бодлоготой болно

2013-07-17 15:21:24

Манай улс энэ оны эцсээр эрдэс баялагийн салбарт баримтлах бодлоготой болно. УИХ-аар хэлэлцэгдэн дэмжлэг аваад байгаа тус бодлогын төсөл нилээд удаан хугацаанд боловсруулагдаж байгаа юм.

Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогыг боловсруулах ажлын хүрээнд иргэдийн санал хүсэлт болон холбогдох мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг тусгах зорилгоор хэд хэдэн хэлэлцүүлгийг иргэний танхимд зохион байгуулсан байна.

 
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ашигт малтмалын тухай хууль нь эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын төсөл батлагдснаар эл бодлогод зохицон мөн өөрчлөгдөх шаардлагтай болсныг албаныхан онцолж байгаа. Тиймээс энэ оны эцэс гэхэд эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогод зохицсон ашигт малтмалын тухай хуулийг мөн батлан гаргахаар төлөвлөсөн байна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах нэгдсэн бодлоготой болно  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй