
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан билээ. Лигийн тэмцээнд нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн эрэгтэй шигшээ баг, дүүргийн тэргүүний 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид түрүүлсэн.
Аварга тамирчид Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тоглолт хийхээр хилийн дээс алхсан бөгөөд Ш.Ганчимэг дасгалжуулагчаар удирдуулсан 33 дугаар сургуулийн шигшээ баг тамирчид Плоцк хотын тавдугаар дунд сургуулийн шигшээ баг тамирчдыг дөрвөн үеийн турш илүүрхэж ялалт байгуулжээ. Харин 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид тус хотын шигшээд ялагдал хүлээсэн байна.
Нөхөрсөг тоглолтын үеэр Плоцк хотын Мон-пол клубын тэргүүн тус клубын хүндэт шагнал болох "Мөнгөн чоно", “Хүрэл чоно” шагналаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат, 87 дугаар сургуулийн захирал Б.Энхбат нарыг шагнасан аж.
Дашрамд сонирхуулахад, тус улсын хүндэтгэлийн “Алтан чоно” шагналыг Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж манай улсаас хүртэж байжээ. Уг шагналыг сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмэр, шинэ залуу тамирчдыг дэмжин гаргаж ирэх ажлыг зохион байгуулж буй эрхмүүдэд олгодог аж.
Лигийн аварга тамирчид Польш улсад ялалт байгуулав | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.