Шууд Chart

Нэрт яруу найрагч Барнангийн Доржпаламын нэрэмжит яруу найргийн наадам болно

2021-09-09 09:22:28

Монголын зохиолчдын эвлэл, С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар хамтран .

Эрхэм уншигч танд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Зорилго: Нэрт яруу найрагч Барнангийн Доржпаламын мэндэлсний 70 жилийн ойн хүрээнд, Дундговь нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын бүтээлийг олон түмэнд таниулах, уншигч зохиолчдыг холбох, орон нутгийн иргэд, хүүхэд залууст уран зохиолын гоо сайхныг мэдрүүлэх, шинэ авьяастныг нээн илрүүлэх, сум орон нутгаа сурталчлах, номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэх, яруу найрагч уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд оршино.

Хугацаа: Наадам 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн төв Мандалговь хотноо Төв Халхын дуулалт жүжгийн театрт болно.

Шүлгийн сэдэв: Наадамд хоёр сэдвээр бүтээл хүлээн авна. Нэрт найрагч Барнангийн Доржпаламын амьдрал, уран бүтээлтэй холбоотой байх бөгөөд нөгөө нь түүний төрж өссөн Дундговь нутаг, Боржигон Угтаал, эгшиглэнт говь талын тухай сэдэвтэй байна. Уралдаанд оролцох шүлэг урьд өмнө тайзнаа уншигдаж байгаагүй шинэ бүтээл байна. Уралдааны бүтээлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-нийг дуустал хүлээн авна. Бүтээлийг МЗЭ-ийн 206 тоотод хүргэж өгөх ба selenge_v@yahoo.com  цахим хаягаар хүлээн авна.

Шалгаруулах журам: Наадам 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтанд нийт 21 найрагчийн бүтээлийг шалгаруулна. Наадамд шалгарсан найрагчид уран зохиол, түүхийн сэдэвт 10 ширхэг ном хандивлаж оролцох эрхийн мандатаа авна.

Шагналын сан:

1-р байр: Өргөмжлөл, 1.000.000 төг

2-р байр: Өргөмжлөл, 800.000 төг

3-р байр: Өргөмжлөл, 500.000 төг

4-р байр: Өргөмжлөл, 300.000 төг

Тусгай байр: Өргөмжлөл 250.000 төг

Зохион байгуулагч:

Монголын зохиолчдын эвлэл

С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар

Утас: 95109639

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нэрт яруу найрагч Барнангийн Доржпаламын нэрэмжит яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй