
Уг арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй болон ЭМЯ, ГХЯ, АНУ-ын ЭСЯ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөл оролцов.
Эдгээр тусламжийг хүлээн авах үеэрээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс АНУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 халдварын эсрэг 188,370 тун вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас цаашид Монгол Улсын КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг вакцин, хиймэл уушги орлуулагч хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.