
Америкийн нэгдсэн улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тусламжийн хүрээнд 188,370 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авлаа.
Хөтөлбөрийн хүрээнд
Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст болон Америкийн Нэгдсэн улсын Засгийн газарт тусгайлан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна.
АНУ-аас олгож буй Пфайзер/БиоНТех вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авлаа | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.