Шууд Chart

Өчигдөр 7974 хүн III тунд хамрагджээ

2021-09-11 06:57:48

Нийслэлийн хэмжээнд 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр "Ковид-19" халдварын эсрэг I тунд 315, II тунд 967, III дугаар тунд 7974 нийт 9256 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын байдлаар Ковид-19-ийн эсрэг вакцины нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь, зорилтот бүлгийн I тунгийн хамралт 103.6 хувь, II тунгийн хамралт 97.6 хувь тус тус байна.

Зорилтот бүлгийн буюу жирэмсэн эхчүүдийн 4118 (34.6%) I тунд , 2821 (23.7%) 2-р тунд , 12-15 насны хүүхдийн 76904 (86.5%) I тунд , II тунд 63415 (71.3%) , 16-17 насны хүүхэд I тунд 29913 (88.3%), II тунд 25280 (74.6%) нь "Ковид-19"-ийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өчигдөр 7974 хүн III тунд хамрагджээ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй