Түүхий эд, нүүрсээ өрөнд тушааж байгаа Эрдэнэс таван толгой компани хэдийнээс эдийн засгийн үр өгөөжөө өгөх вэ. Ийм хүлээлт үүсгээд багагүй хугацаа өнгөрлөө.
Тэгвэл Чалкогийн өрийг ирэх сард төлж дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр Таван толгойн нүүрс тун удахгүй эдийн засгийн үр ашгаа өгч эхэлнэ гэж албаны хүн хэлж байна. Түүнчлэн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл төмөр зам, мөн Оюутолгой, Таван толгойг эрчим хүчээр хангах цахилгаан станц ашиглалтад орчихвол 2019 оноос эхлэн Тавантолгой дангаараа эдийн засагт 15 хувийн өсөлт авчирна гэсэн урьдчилсан тооцоо байна.
Энэ талаар Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Төслийн менежер н.Манлайбаатараас тодрууллаа.
| Тавантолгойн нүүрс удахгүй үр ашгаа өгч эхэлнэ | ||
| Үзсэн: 2002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.