Шууд Chart

Хатуу хучилттай замд их хэмжээний нүх гарчээ

2014-05-23 13:45:41

Улаанбаатар-Зуунмод-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултанд орж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

Эвдрэлд хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь нөлөөлж байна. 
 
Энэ чиглэлийн хатуу хучилттай зам нь 1983 онд ашиглалтад орсноосоо хойш их засвар хийгдээгүй аж. Нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өнөөг хүрчээ. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангах зорилгоор замын техник, ашиглалтын түвшинг өнөөдрийн байдлаар тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийх шаардлагатай гэж дүгнэлээ. Тээврийн хэрэгсэл осол, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй тохиолдолд “Авто замын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал бий болж, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, түүнчлэн засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно” заалтын дагуу замыг хаах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын болон Тээвэр, авто замын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хатуу хучилттай замд их хэмжээний нүх гарчээ   
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй