Шууд Chart

Дуучин Д.Болд "Action figure" цуглуулгаараа үзэсгэлэн гаргана

2021-09-29 11:25:36

Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, продюсер, дуучин Д.Болд "Action figure" цуглуулах дуртай гэнэ. Тэрбээр “Нэг авсан байхад үнэ цэн нь улам өсөж, ашигтай хөрөнгө оруулалт болдог нь том давуу тал. Яваандаа өөрийн цуглуулгаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

Үүнийгээ ч тэрбээр “Миний үнэт өвийн нэг” хэмээсэн бөгөөд хийж бүтээсэн бүхнээ үр хүүхэддээ нүүр бардам өвлүүлж, тэр бүхэн минь эргээд үнэт өв болох хэмжээнд очоосой гэх сэтгэлээр ажилладаг. Хувь хүний хувьд урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж, салбартаа хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. Аав минь Эрдэнэт хотын төлөвлөлтийг анхлан гаргалцсан барилгын архитектор, эрдэмтэн, профессор хүн байсан учраас “B” продакшныхаа бүтээн байгуулалтын ажлыг хийхэд сэтгэлд их өег санагдаж байсан. Цаашид уран бүтээлчээр ажиллах хугацаанд гарсан бүх л хүндрэл бэрхшээлийг залуу хойч үедээ дахин мэдрүүлэхгүйн тулд урлагийн салбарыг бизнесийн эргэлттэй болгох системийг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд эерэг болон хэцүү бэрхшээлтэй хоёр талыг аль алиныг нь агуулж буй чухал ажил” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Д.Болд "Action figure" цуглуулгаараа үзэсгэлэн гаргана  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй