Шууд Chart

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Гэм зэм” жүжигт тоглоно

2021-10-04 10:55:05

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, "Гэм зэм" жүжгийн гол дүрийн нэг Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнчлэн "Гэм зэм" жүжгийн гол дүрийн нэг Семен Захарович Мармеладовын дүрийг гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээх юм байна.

Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Гэм зэм” жүжигт тоглоно  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй