Шууд Chart

Pruis автомашиныг замын хөдөлгөөнд жолоочгүйгээр оруулж туршина

2013-07-18 09:52:05

Энэ оны сүүлээр Их Британид жолоочгүй автомашиныг анх удаа турших гэж байна. Автын салбарт хэрэгжүүлэх 28 тэрбум фунтын санхүүжилттэй засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд энэхүү туршилтыг явуулах ажээ. Эхэн үеийн туршилтыг хотын захын болон хот хоорондын замд явуулахаар болсон байна. Оксфордын Их сургуулийн эрдэмтэд Nissan загварын автомашин ашиглан автомат жолоодлоготой машины технологи дээр ажиллажээ. Тэд хувийн эзэмшлийн талбайд жолоочгүй автомашиныг аль хэдийн туршаад байгаа ч ийм машиныг замын хөдөлгөөнд оролцуулж туршилт хийх зөвшөөрлийг зам Тээврийн Яам олгоогүй байгаа гэнэ. Машин автомат жолоодлоготой боловч аюулгүй байдлын үүднээс "туслах" жолооч машинд сууж явах юм байна. Дашрамд дурдахад Google компани жолоочгүй автомашиныг Сан Францискогийн 100,000 миль замд туршсан. Туршилтандаа камер, радаар болон лазер мэдрэгчүүдээр тоноглосон Prius загварын автомашиныг ашигласан юм.

Э.АМАР

 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Pruis автомашиныг замын хөдөлгөөнд жолоочгүйгээр оруулж туршина  
Үзсэн: 4324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй