Шууд Chart

Хилийн 0198 дугаар ангийн эмэгтэй цэргийн алба хаагч нар шилдгээ шалгарууллаа

2021-10-05 11:03:16

Эмэгтэй цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, цэргийн мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн 0198 дугаар анги шилдэг эмэгтэй цэргийн алба хаагч шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээн нь эмэгтэй цэргийн алба хаагчдад мэргэжлийн ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох зорилготой юм.

. Тэмцээнд 18 эмэгтэй тамирчин оролцож, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Эмэгтэй шилдэг цэргийн алба хаагчаар нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч Б.Энхцэцэг, II байранд сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны хөгжимчин, дэд ахлагч Г.Амаржаргал, III байранд хилийн 0179 дүгээр салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгаа эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Г.Цасанчимэг, IV байранд сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны хөгжимчин, дэд ахлагч Г.Солонго, V байранд хилийн 0190 дүгээр салбарын цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч, ахлагч Б.Одгэрэллхам нар шалгарлаа гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Хилийн 0198 дугаар ангийн эмэгтэй цэргийн алба хаагч нар шилдгээ шалгарууллаа  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй