Шууд Chart

Калифорни мужийн захиргаа сурагчдаас вакцин заавал хийлгэхийг шаардана

2021-10-05 12:53:10

Калифорниа мужийн захирагч Гэвин Ньюсом АНУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авсны дараа ахлах сургуулийн сурагчдаас эхлээд бүх насны хүүхдүүдээс вакцин хийлгэсэн байхыг шаардах шийдвэрийг гаргажээ. Тэрбээр, бид энэ өвчнийг ялан дийлэхийг хүсч байна хэмээн хэвлэлийн хурал хийх үеэрээ онцолсон байна.

АНУ-ын засгийн газар 16 ба түүнээс дээш насны хүүхдүүдийг вакциныг хамрагдахыг зөвшөөрсөн боловч бага насны хүүхдэд вакцин хийхийг хараахан зөвшөөрөөгүй байгаа. Харин Файзер компанийн 5-12 насныханд зориулан гаргаж байгаа вакциныг тус улсын хүнс эмийн чанарын хяналтын газраас зөвшөөрсний дараа тус мужийн сургуулиуд бүх насны хүүхдээс вакцин хийлгэсэн байх шаардлагыг тавих юм.  Учир нь Калифорни мужийн ихэнх хэсэгт халдварын эрс буурсан байна.

Харин АНУ даяар хичээл эхэлснээс хойш сургуулиудын дунд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд коронавирусний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж эхэлсэн. Калифорни мужил эхлээд 7-12 дугаар ангийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулна. Дараа нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийг вакцинжуулах ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорни мужийн захиргаа сурагчдаас вакцин заавал хийлгэхийг шаардана  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй