Шууд Chart

Уэнди Крам Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийнэ

2021-10-05 17:12:57

Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль шинээр батлагдсаны дараа

Мэдээлэлд дурдсанаар, 13 дугаар зууны үеийн геополитикийн зөрчилдөөнтөй нөхцөл байдалд байх боломжгүй мэт санагдах нөхөрлөлөөр дамжуулан соёл, үзэл санаа болон хувь хүн хоорондын зөрчилдөөнийг багасгаж буй үйл явдлыг харуулсан энэ киноны зохиолыг Жэй Лиотта бичиж байгаа юм.

Кино баг дараа жилийн хавар бэлтгэлээ хангаж, намраас зураг авалтын ажлаа эхлэхээр төлөвлөж байна. “Монгол Улсад бүтээж буй кино зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгох зэрэг олон улсад өрсөлдөхүйц дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийг Монгол Улсын парламент саяхан баталсан. Тиймээс “Godsend” киног бүтээх нь тун цагаа олсон явдал юм” гэдгийг Жэй Лиотта онцолжээ. Түүнчлэн “Энэ зохиол нь Монголын соёлыг өмнө нь Холливүүдэд огт харуулж байгаагүй өнцгөөс харуулах бөгөөд түүхэн ойлголт, өрөөсгөл ойлголтуудыг хөндөх болно. Аливаа түүхэн киног бүтээхдээ өнөө үетэй хэрхэн уялдаа холбоотой байгааг харуулах ёстой бөгөөд энэ зохиолд үүнийг тод харуулдаг” гэж Крам хэллээ.

Ташрамд дуулгахад, Deadline Hollywood (Deadline.com) нь кино, телевиз, онлайн, дижитал болон холбогдох бусад салбар зэрэг энтертейнментийн бизнесийн салбарын мэдээллийн голлох эх сурвалж бөгөөд дэлхийн энтертейнментийн бизнесийн хамгийн найдвартай мэдээллийн сайтын нэг юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Уэнди Крам Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийнэ  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй