Шууд Chart

“Веном - 2” киноны нээлтийн орлого “Black Widow” болон Шан-Чи бүтээлийг давлаа

2021-10-06 16:16:21

“Веном” киноны үргэлжлэл буюу “Venom: Let there be Carnage” кино Умард Америкт нээлтийн үзэлтээрээ цар тахлын үед хамгийн их орлого олжээ.  Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Умард Америкт нээлтээ хийсэн “Веном - 2” киноны нээлтийн үзэлт 90.1 сая ам.долларын ашиг орлого олсон шинэ амжилт тогтоож, цар тахлын үед хамгийн их үзэлттэй кино болоод зогсохгүй энэ сард нээлтээ хийсэн кинонуудаас нээлтийн үзвэрээрээ 2 дугаарт бичигдэж, өмнөх ангийн 80.26 сая ам.долларыг давсан байна.

Түүнчлэн

Сонирхуулахад, “Веном - 2” кинонд Веномын дүрд Том Харди, харин хорон санаат Карнажийн дүрд Вүүди Харрельсон тоглосон. Түүнчлэн Энди Сёркисийн найруулсан тус бүтээлд Мишель Уильямс, Наоми Харрис, Рид Скотт, Стивен Грэм нарын жүжигчин дүр бүтээжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Веном - 2” киноны нээлтийн орлого “Black Widow” болон Шан-Чи бүтээлийг давлаа  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй