Францын батлан хамгаалах яам шумбагч онгоц болон хөлөг онгоцны үйлдвэрүүддээ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьсан байна. Энэ нь саяхан цөмийн шумбагч онгоцны төслөөс хассан Австралийн шийдвэрийн хариуд Францын шумбагч онгоц үйлдвэрлэлийн хүчин чадал, хөгжлийг дэлхийд харуулах зорилготой алхам гэж хэвлэлд онцолжээ.
Францын хойд нутагт байрлах энэ үйлдвэр нь Европ тивдээ хамгийн том зориулалтын усан сантай үйлдвэрүүдийн нэг аж. Тус усан сан нь 550 метрийн урттай, 7 метрийн гүн. Франц улс Энэтхэг Номхон далайн бүсэд өөрийн эзэмшлийн газар нутагтай, энэ үүднээс Хятад улсын өсөн тэлж байгаа тэнгисийн цэргийн хүч тус бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэх бий гэсэн болгоомжлол нь үлэмж нэмэгджээ.
Франц улс Австралийг бүс нутгийн чухал түншээ гэж үздэг. Иймээс цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээнээс Францыг хасаж, Америкийн технологийг авахаар болсон Австралийн гэнэтийн шийдвэр Парист том цохилт болсон юм.
Францын батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхнийг шумбагч онгоц үйлдвэрлэлтэйгээ танилцуулахдаа Францын шумбагч онгоц бол шинэлэг технологид суурилсан гэдэг үүднээсээ дэлхийд хамгийн шилдэг нь гэдгийг онцолсон байна.
| БНФУ шумбагч онгоцны технологиор дэлхийд тэргүүлэгч гэдгээ харуулахыг зорьж байна | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.