
Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн хөгжлийнхөө чиг хандлагыг “Ногоон” хөгжилд нийцүүлэхийг илүүд үзэх болсон. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй агаарын чийгшлийг 4-7 хувь нэмэгдүүлж, дуу чимээг намсгаж, зуны улиралд шороо тоосны 50 хувь өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаарыг цэвэрлэдэг.
Монголчууд эрт үеэс эх дэлхий, сав шим, газар нутгаа хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах, байгальд хэрхэн ээлтэй амьдрахыг хүмүүний ухамсрын түвшинд ертөнцийг үзэх үзэл болгон төлөвшүүлдэг гайхамшигтай түүхтэй, өвөг дээдсийн сургаалтай ард түмэн билээ. Энэхүү уламжлалыг орчин цагт урлагаар дамжуулан нийгэмд хүргэж эерэг хандлагыг бий болгоход энэхүү төслийн зорилго оршино.
“Орон зай” хэмээх нэрлэх болсны учир нь байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах нь бодгалийн амьдрах орон зай ихсэх, ээлгүй байх нь /цөлжилт ихсэх тутам/ бодгалийн орон зай багасах тул ямар орон зайг бий болгох нь хүн өөрөөс нь хамааралтай гэсэн утгатай.
Байгалд ээлтэй орон зай нь бидэнд орон зай төдийгүй цаг хугацаа, түүхийг ч эргүүлэн өгч буйг харуулсан жишээ олон байдаг. Үүний нэг нь эртний хөгжмийн зэмсгийн олдворууд юм. Уг төсөлд судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох эртний хөгжмийн зэмсгүүдийг уран бүтээлийн эргэлтэнд оруулах зорилтыг хэрэгжүүлэх явдал байлаа. Төслийн хүрээнд хамтлагийн хөгжмийн дуугаралт болон өнгө төрхийг баяжуулах шинэ уран бүтээл туурвих, олны хүртээл болгон сурталчлан таниулахаар “Чанадын чанадаас” хөгжмийн бүтээлийг Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найрал хөгжимтэй хамтран бүтээжээ.
Хурган чих хөгжмийн утга билэгдэл нь:
-Халуун хошуутай малын хошууг билэгдэх
-Байгаль дэлхийгээ аргадах6
XIII зуунд монгол хаадын ордонд эгшиглэж байсан босоо ятгыг түүхэн сурвалж болон тухайн үеийн дүрслэх урлагийн дурсгалтай харьцуулан 2015 онд доктор (Ph.D) профессор С.Соронзонболд ахлан Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд БСШУЯ-ы санхүүжилтээр сэргээн хөгжим урлаач П.Байгалжав бүтээсэн.
7, 9, 11 чавхдаст ордны ятгыг орчин цагийн бүтээл хөгжимдөх шаардлага, хэрэгцээнд тулгуурлан 21, 23 чавхдастайгаар улам баяжуулж “Гал”, “Ус”, “Шороо”-г бэлгэдсэн 3 төрлийн ордны ятга бүтээгдсэн байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Орон зай” төсөл | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.