
МХБХ-ны хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох “Хайсенс” үндэсний дээд лигт дэвшихийн төлөө өрсөлдсөн “Төв буганууд”, “Хоромхон” клубүүдийн тулаанд “Төв буганууд” нийлбэр дүнгээр 6:4-аар ялалт байгууллаа.
Эхний тоглолтод 4:3-аар ялалт байгуулж зүгээр ч нэг Нэгдүгээр лигийн мөнгөн медалийг зүүгээгүй гэдгээ харуулсан “Төв буганууд”-ын залуус өнөөдрийн тоглолтод 1:2-оор хожиж дээд лигийн эрхээ итгэл төгс өөрсдийн болгов.
Тоглолтын 25’ дахь минутад “Төв буганууд”-ын залуу тоглогч Б.Бат-Ирээдүй тооны харьцааг нээсэн бол “Хоромхон” клубийн Япон легионер Ватанабэ Цукаса 32’ дахь минутад алсын цохилтоор тоог тэнцүүлсэн юм.
Эхний хагас дуусахаас дөрвөн минутын өмнө Б.Ариунболд өөрийн ур чадварыг баталсан гоолыг оруулснаар багтаа дахин тэргүүллийг авчирлаа. Сүүлийн хагаст “Төв буганууд”-ын хамгаалалт нягт ажиллаж, хожлоо баталгаажуулснаар 2021 нэгдүгээр лигээс “Ховд” “Төв буганууд” клубүүд ирэх жилийн дээд лигийн эрхээ авлаа.
“Төв буганууд” анх удаа дээд лигт хүч үзэхээр боллоо | ||
Үзсэн: 10974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.