
Хятад улсад төвтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жил тутмын хурал өчигдөр цахимаар эхэллээ. Хурлын нээлтийн ёслолын үеэр тус банкны ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллахыг хувийн салбарынхан болон хөрөнгө оруулагчдад хандан уриалжээ.
Тус банк уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал буюу Коп 26 эхлэхээс өмнөхөн уур амьсгалын өөрчлөлтийг арилгах чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр амлаж байгаа нь өөрийн байр суурийг олон улсын санхүүгийн институц гэдэг үүднээс нэр хүндээ өсгөх зорилготой чармайлт гэж шинжээчид үзэж байна. 2015 онд байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дэлхийн 100 гаруй улс, газар нутгийг өөрийн гишүүнээр бүртгэж авчээ.
Хятад улс дэлхийн тавцанд өөрийн нөлөөгөө өргөжүүлэхийн тулд тус банкийг ашиглаж байна гэсэн болгоомжлол байгаа учраас тус банкны хөрөнгө оруулалт, зээлийн ил тод байдлыг хангах асуудал хөндөгдөх юм байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.