
Шагнал гардуулах ёслолыг анх 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр хийхээр төлөвлөж байсан бөгөөд цар тахлаас үүссэн хязгаарлалтын улмаас зохион байгуулж чадаагүй аж.
Тэгвэл “Nord art – 2021” үзэсгэлэнгийн сүүлийн долоо хоногт ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш хатагтай О.Оюунтуяа шагналыг нь төлөөлөн гардан авчээ. Улмаар тус тэргүүн шагналыг уран бүтээлч А.Очирболдод Монгол Улсад албан ёсоор гардуулан өгөх юм байна.
Күнствэрк Карлсхюттегийн хост, тэргүүн шагналын 10000 еврог хандивлагч ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар 2015 оноос хойш тасралтгүй “Nord art”-д оролцож байгаа, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагддаг уран бүтээлч А.Очирболдод хүндэтгэл үзүүлэн энэхүү шагналыг санхүүжүүлэн гардуулж байгаа аж. Уран барималч А.Очирболд Европ дахь гараагаа “Норд Арт”-д 2015 онд Монгол Улс Онцлох орноор бие даасан павильон зохион байгуулахад өөрийн уран баримлуудаараа оролцон эхэлж, улмаар симпозиумын үеэр бүтээсэн “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн шагналыг хүртжээ. Тэр цагаас хойш уран барималч А.Очирболд “Nord art”-ийн элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байгаа юм байна.
Түүнчлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболдын "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд “Норд арт”-ийн уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон “Норд арт-2021” Карлсхюттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулжээ.
Ташрамд дуулгахад, “Норд арт”-ийн зохион байгуулагчдын зүгээс 2022 арга хэмжээнд уран барималч Аюурзанын Очирболдтой дахин биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж байна хэмээлээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдод “Nord art”-ийн тэргүүн шагналыг албан ёсоор гардуулна | ||
Үзсэн: 2420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.