Шууд Chart

Монголын залуучуудын баг хэсгийн сүүлийн тоглолтоо Лаосын багтай хийлээ

2021-11-01 09:05:03

Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн Монголын залуучуудын баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Лаосын багтай хийлээ. Хэдийгээр Тайланд, Малайзын багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөж, манай залууст цааш шалгарах боломж үлдээгүй ч тэмцээнээ хожлоор өндөрлүүлэх боломж байв.

Тоглолтын эхний гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос алдсан манай шигшээ нэгдүгээр үе дуусахаас өмнө амжиж тооны харьцааг 1:2 болгон тэргүүлийг авав.

Монголын шигшээ баг давамгайллыг авахад тэнцээний гоолыг Лаосын шигшээ өөрсдийн хаалганд оруулсан бол тэргүүллийн гоолыг О.Оюунболд орууллаа.

Лаосын шигшээ хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тоог 2:2 болгон тэнцүүлсэн. Тэд манай шигшээ багийн ашиглаагүй боломжуудад хариу барьж тоглолтын төгсгөлд тооны харьцааг 3-2 болгосноор тэмцээнээ хожлоор өндөрлүүллээ.

J хэсгээс Малайз, Тайландын багууд Азийн аваргад өрсөлдөх эрхээ авав.

Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн үр дүн:

Тайланд 1 – 1 Монголд

Монгол 1 – 0 Малайз

Лаос 3 – 2 Монгол

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын залуучуудын баг хэсгийн сүүлийн тоглолтоо Лаосын багтай хийлээ  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй