
Тус тоглолтод Монголын алдарт хөгжмийн зохиолчдын Монголын сайхан орон, Цэнгэлийн вальс, Өргөөний баяр наадам зэрэг шилмэл бүтээл тоглогдохоос гадна хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын симфони найрал хөгжимд зориулсан “Эрхт Монгол” удиртгал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Тусгаар Монгол улс" удиртгал бүтээл анх удаа тайзнаа эгшиглэх юм байна.
Тус тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, удирдаач Б.Батбаатар, Б.Анар болон гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр, Д.Дүйнхэржав, гоцлол хөгжимчин Х.Тунгалагтамир болон О.Урангоо, М.Номужин, Г.Гантулга, Т.Энх-Отгон, Д.Азбилэг, Ө.Болормаа нар оролцоно.
Улсын Филармонийн үзвэрийн 50 дахь жилийн нээлт болно | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.