Шууд Chart

“Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 13, 14-нд тоглогдоно

2021-11-02 11:50:23

Урлаг соёл, спортын арга хэмжээг энэ сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болох шийдвэр гарч, дээрх төрөлд ур ухаан, авьяас чадвараа сойдог хамт олон тун баяртай байна.

Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд "хаалттай" байсан мэргэжлийн урлагийн байгууллагууд цоо шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзахаар тоглолтын зараа түгээж эхлэв.

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дууриа энэ сарын 13, 14-нд тоглож, энэ оны хөшгөө нээх гэж байна.

Халхын сайхан Юндэн гөөгөө нэрийг сонсоогүй, дууг нь аялаагүй Монгол хүн үгүй биз ээ. Эр хүний үзэмж төгс бүрдсэн тэр сайхан эр өөрийн адил харц гаралтай боловч үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй Сийриймаатай хайр сэтгэлээр холбогдсон ч ханилан суух зам даанч бэрх, Бал гүн нарын зүгээс ирэх саад тотгор дүүрэн байсаар эцэст нь хоёул амиа алдан төгсдөг эмгэнэлт нэгэн домгоос "Учиртай гурван толгой" жүжгийн санааг авсан гэдэг.

1934 онд "Бөмбөгөр ногоон"-ы залуу найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч найз Д.Нацагдоржийнд зочлохдоо учир байдлаа тоочиж, дээрх домгийн санаагаа хэлснээр хоёр цагийн дотор жүжгийн гол үйл явдлуудыг ярилцаж, сийрүүлэн буулгаж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 13, 14-нд тоглогдоно  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй