Шууд Chart

“Хаадын хаан андгай” жүжиг энэ сарын 5-нд тоглогдоно

2021-11-02 11:53:40

Урлаг соёл, спортын арга хэмжээг энэ сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болох шийдвэр гарч, дээрх төрөлд ур ухаан, авьяас чадвараа сойдог хамт олон тун баяртай байна.
Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд "хаалттай" байсан мэргэжлийн урлагийн байгууллагууд цоо шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзахаар тоглолтын зараа түгээж эхлэв.
Хамгийн эхлээд УДЭТ-ын уран бүтээлчид “Хаадын хаан андгай” жүжиг энэ сарын 5-нд тоглогдох гэж байна.
Уг жүжиг нь Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859, Ардын хувьсгалын 100, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Б.Цогнэмэхийн зохиолоор бүтсэн байна.
Ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, хувцасны зураачаар “Сити” их сургуулийн багш Д.Отгонзаяа, Ассистент найруулагчаар Э.Ёндоншарав нар болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид ажиллаж байгаа аж.
Жүжгийн дүрүүдэд:
Тэмүүжин-Чингис хаанд СТА Г.Амгаланбаатар/дублёр дүрд СТА Б.Шинэбаяр
Гүр хаан Жамухад –СТА М.Түвшинхүү/ дублёр дүрд О. Майдарравжаа
Бөртэ хатанд – залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд залуу жүжигчин Д.Хулан
Өэлүн эхэд -МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд Б.Золзаяа
Хавт Хасарт- СТА Д.Баттөмөр
Тоорил хаанд-МУГЖ Б.Жаргалсайхан
Бэлгүтэй -залуу жүжигчин Ц.Дашнамжил
Мөнгөлөнгоо Жамухын хатанд-мөн хатаны бага насанд залуу жүжигчин Т.Анхзул
Хорчи бөөд- СТА. С.Болд-Эрдэнэ
Нэүдэйн Цагаан гоод- АЖ П.Цэрэндагва
Боорчид- жүжигчин Ц.Жаргалсайхан
Мухулайд- залуу жүжигчин Ц.Рагчаа
Хулан хатанд- залуу жүжигчин О.Хонгорзул
Сэнгэмд- СТА Г. Алтангэрэл
Мэнлиг эцэгт-СТА Ж.Пүрэвдорж
Хоогчин эхэд-СТА Ц. Баясгалан/ дублёр дүрд жүжигчин П.Мягмарсүрэн
Чилэгэр бөхөд- залуу жүжигчин О.Самданпүрэв
Жафар худалдаачинд жүжигчин Г. Ганбат
Алтанд- жүжигчин Т.Сэргэлэн
Хучирт-СТА Б. Золжаргал
Сочигэл эх- Д.Асардарь
Жахаа амбууд- жүжигчин О.Итгэл
Аргасун Хуурч -О. Майдарравжаа
Сача бэхид- жүжигчин Ц.Төгсбилэгт
Зэвд залуу жүжигчин -Ц.Анхбаяр
Сорхон шард-МУГЖ С.Болд-Эрдэнэ
Хадаанд- СТА М.Тогтохжаргал
Даридай Отчигинд -СТА О.Гэрэлсүх
Хөхөхчү бөөд-СТА О.Гэрэлсү
Зэлмэд- О.Майдарравжаа
Сүбээдэйд-СТА Б.Шинэбаяр
Таргудайд-залуу жүжигчин Б. Ганзориг
Хулангын аав Дарүсүньд- АЖ Г.Равдан
Савдагт – СТА Н.Баярмаа
Есүгэнд – залуу жүжигчин Г.Идэрмаа
Есүйд – СТА Г.Номуун

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хаадын хаан андгай” жүжиг энэ сарын 5-нд тоглогдоно  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй