
Оросын Соёл шинжлэх ухааны төв (РЦНК)-д дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрамын жүжгийг "Орфей театр" Монголд анх удаа олны хүртээл болгох гэж байна.
Энэ сарын 25-наас өдөр бүр тоглогдох тус жүжгийн ерөнхий найруулагчаар Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" постдрамын жүжгийг анхлан найруулсан Мягмарнарангийн Батболд ажиллаж байгаа юм байна.
Монголын театрын түүхэнд өнөөг хүртэл олон гайхамшигт зохиолчдын уран бүтээл тавигдаж байсан хэдий ч Ф.М.Достоевскийн зохиолыг жүжиг болгон тавьж байсан тохиолдол үгүй билээ.
“Гэм зэм” постдрамын жүжиг Монголд анх удаа | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.