Японы сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн Ардчилал намын дарга Эдано Юкио албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тэрбээр удирдаж байсан Үндсэн хуулийн ардчилал нам нь өнгөрсөн ням гарагт болсон парламентын доод танхимын сонгуульд ялагдал хүлээсний улмаас хариуцлагаа хүлээж, албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Эдано Юкио сөрөг хүчний гол нам парламентын доод танхимын сонгуульд өмнөхөөсөө 13 суудлаар цөөн суудал авсан учир нам нь шинэ удирдлага дор шинэ чиглэл баримтлах нь зүйтэй гэж үзсэн учраас ийнхүү албан үүргээсээ татгалзаж байгаагаа тайлбарлажээ.
Мөн тэрбээр сөрөг хүчний гол нам ирэх онд болох парламентын дээд танхимын сонгууль, засгийн газар томилох дараагийн сонгуульд бэлтгэж байгаа ийм үед парламент дахь суудлынхаа тоог бууруулсанд хариуцлагаа үүрэх ёстой гэдгээ ч илэрхийлжээ. Эдано Юкио нь 2011 оны Фукушимагийн цөмийн гамшгийн үеэр засгийн газрын дуу хоолой болж байснаараа ард иргэдийн дунд нэр хүндтэй улс төрч юм байна. Сөрөг хүчний Үндсэн хуулийн ардчилал нам засгийн эрх мэдэлд өөрчлөлт хийх үүднээс энэ удаагийн сонгуульд 240 хүнийг нэр дэвшүүлжээ.
Гэвч эрх баригч нам өмнөх дийлэнх олонхийн байр сууриа улам бэхжүүлсэн юм. Эдано намын даргын албан тушаалаас огцорч байгаа нь энэ сарын 10-нд болох парламентын тусгай чуулганы дараах улс төрд нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байгаа аж.
| Японы сөрөг хүчний намын дарга албан тушаалаасаа огцорлоо | ||
| Үзсэн: 1939 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.