Шууд Chart

Өдөрт 100 мянган ширхэг хогны уут үйлдвэрлэж байна

2014-05-28 14:15:26

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажлын хэсэг хогны уутны үйлдвэрүүдийн ажилтай газар дээр нь явж танилцлаа.
Тэд “Об пластик”, “Мултипак”, “UB пластик” компаниудын хог хаягдлаар хогны уут үйлдвэрлэж байгаа явц, техник технологитой танилцсан.  

Эдгээр хогны үйлдвэрүүд нь рулон болгож үлээдэг төхөөрөмж, уутан дээр хэвлэдэг төхөөрөмж, амны боолттой уут хийх олон үйлдэлт төхөөрөмж, уутны ёроолыг наагаад хэмжээгээр нь таслах төхөөрөмж, хэвлэх машины хэв цохих төхөөрөмж, уутны аманд ухлаадас гаргах машин зэрэг 5-10 төхөөрөмжтэй байнгын үйлдвэрлэл явуулж байгаа.
Үйлдвэрүүдтэй танилцах үеэр уутны даац, зузаан, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, чанар, хэмжээ, тохиргоог хэрхэн хийж байгаатай нэг бүрчлэн танилцсан. "Мултипак" үйлдвэр нь 2008 онд ашиглалтад орсон. Хүнсний скоч болон ахуйн барааны бүтээгдэхүүний боодлыг үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаад энэ оноос хогны уут үйлдвэрлэж эхэлсэн. “Мултипак”, “UB пластик”-ны хэвлэгч машин нь цагт 20 мянга, тасдагч машин 17 мянган ширхэг уутыг тасалдаг. Пресний машин нь багцлан цоолдог юм байна.
 
“Об пластик” ХХК 100 гаруй ажилтантай, гурван ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Бэлдэц бэлдэх, хэвлэх, таслах, савлах гээд нийт дөрвөн дамжлага дамждаг. Одоогийн байдлаар өндөр хурдны хэвлэх машин дөрөв байгаагаас хоёр нь хогны уутыг хэвлэхэд зориулагдаж байгаа бол таслагч 10 гаруй машины дөрөв нь хогны уут таслахад ашиглагдаж байна. Хэвлэлийн машин цагт 6000 м хэвлэх хүчин чадалтай. Өдөрт 100 мянган ширхэг орчим хогны уутыг үйлдвэрлэн гаргаж байгаа.
Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 200.000, сард зургаан сая ширхэг уут үйлдвэрлэх боломжтой аж.

Өдөрт 100 мянган ширхэг хогны уут үйлдвэрлэж байна  
Үзсэн: 4834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2014-05-29 01:44
Мөнгөөр тоглосон малууд .......Үнэхээр ард түмэнээ бодож байгаа ухаантай юм бол бүх дэлгүүр супермаркетүүдад үнэгүй хүнсний уут хийлгээд тараачихаач хүмүүс ядаж үнэгүй уутандаа хүнсээ хийж аваад дараа нь хогоо хийгээд хаяхад юу нь болохгүй бнаа.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-28 20:16
ХААНА БАЙНА АА ТЭР УУТ НЬ БАРЬЖ ҮЗМЭЭР БАЙНА ХОГ ДЭЭР БАЙГААГ НЬ ХАРСАН Л ДАА ЯАЖ ХОГ УХАХ БИЛЭЭ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-05-28 15:50
tusul heregjeed 2 jil bolj bhd hognii uutnii baraag ch haraagui ium baina. Chingeltei duurgiin 9 r horoonii Denjiin 28 dugaar gudamjnii irgedees. ug n ene hognii uut taraadag bol demii suil sh dee. manai uls tiim bayn tansag amidraltai biluu?uunii orond uur zuil hiij yadarsan ard tumendee ur buteeltei zuild n ter mungiig zarcuulmaar bhiimdaa. gehdee negent n ulsaas unegui ugch baigaa iumiig n abaad hereglchihmeer bhiin
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2014-05-28 15:02
Delguurees shar torond yum avaad, daraa ni tuundee hogoo hayadag bizdee. Nogoon uut iluu sh dee. Hog deer hog l gesen ug
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-05-28 14:55
Анхны өгч байсан уут нь нэлээн зузаан, том байсан. 3 сарын дараа уут нь жижгэрээд бараг хогийн саванд углаж багтахаа больсон. Дээр нь маш их нимгэрсэн болохоор амархан урагдах гээд байна лээ. Энэ уутыг эсвэл бүр өгөхөө больчихвол яасын бэ.

Бидэнтэй нэгдээрэй