Шууд Chart

ДЭМБ Энэтхэгийн "Сovaxin" вакциныг яаралтай горимд хэрэглэхээр бүртгэлээ

2021-11-05 12:27:24

ДЭМБ Энэтхэгийн "Сovaxin" вакциныг яаралтай горимд хэрэглэхээр бүртгэлээ. "Сovaxin" вакцин ДЭМБ-аас баталгаажсан “найм” дахь вакцин боллоо. Тус вакцин коронавирусний эсрэг 78 хувийн үр дүн үзүүлсэн байна. 

Энэтхэгт өнөөдрийн байдлаар 110 сая гаруй хүн "Сovaxin" вакциныг хийлгэжээ. “Bharat biotech” компани сард дунджаар 25 сая тун вакцин үйлдвэрлэж байна. 

“Bharat biotech” 2021 оны эцэст 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр зорьж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Сovaxin” вакцины хоёр тунг хийлгэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ Энэтхэгийн "Сovaxin" вакциныг яаралтай горимд хэрэглэхээр бүртгэлээ   
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй