
Америкийн холимог тулааны "Legacy Fighting Alliance" холбооны 117 дахь тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Пресно хотод зохион байгуулагдлаа. Монгол Улсыг төлөөлж "Хилчин спорт хороо"-ны тамирчин хошууч Д.Батсүмбэрэл 77 кг жинд өнөөдөр Монголын цагаар 10.00 тулалдлаа.
Тамирчин Д.Батсүмбэрэл АНУ-ын тамирчин Emilio Williams-ыг I үед боолт хийж хугацаанаас өмнө яллаа. Ингэснээр манай тамирчин найм ялж, хоёр ялагдаад байгаа юм байна.
Хилчин тамирчингийн хувьд Mонголын холимог тулааны MGL-1 холбооны 77 кг жингийн гурван удаагийн аварга, DragonHouse холбооны 77 кг жингийн аваргын бүсийг 2017 онд эзэмшсэн юм.
Д.Батсүмбэрэл LFA-ын 8 дахь ялалтаа байгууллаа | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.