
УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдаан зарлалаа. Ээлжит бус хуралдаанаар Засгийн газар болон зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярилцах аж. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. МАН-ын бүлэг 10 хоногийн өмнө хариуцлагагүй ажиллаж байгаа сайд болон албан хаагчдад хариуцлага тооцох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй учир ийм алхам хийх болжээ.
МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.