
Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид зохиолч, яруу найрагч Д.Сүрэнхорын зохиол “Домог амилсан нутаг” дуулалт жүжгээр энэ сарын 8-ны өдрөөс эхлэн үзвэрээ нээсэн бөгөөд 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Харин Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид театрын урлагаар дамжуулан үндэсний соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болоод биет бус өвийн утга, хэрэглээнд суралцаж түүнийг өвлөн авч хадгалан хамгаалах ухамсрыг хүүхэд багачуудын оюун сэтгэлгээнд төлөвшүүлэх зорилгоор “Жангар тууль” хүүхдийн жүжгийг 11 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж дуусчээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.
“Жангар тууль” хүүхдийн жүжгийг нөгөөдөр цахимаар үзэгчдэд хүргэнэ | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.