ҮХААЯ-ны Мал хамгаалах сангийн зүгээс өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд бэлтгэсэн арьс, ширний урамшууллыг өнөөдрөөс өгч эхэлнэ гэж мэдээллээ.
Энэ удаагийн урамшуулалд Улаанбаатар, Орхон, Говьсүмбэр аймгийн малчид хамрагдах боломжгүй болжээ. Учир нь малчдаас шаардагдах материалыг орон нутгийн холбогдох байгууллага нь өгөөгүй гэж албаныхан хэлж байна. 2014 онд арьс, ширний урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөснөөс эхний ээлжинд 2.7 тэрбум нь малчдын дансанд шилжих юм.
Манай улс жилд 10 сая гаруй арьс, шир бэлтгэдэг. Гэсэн ч 70 гаруй хувь нь түүхийгээрээ экспортод гардаг байна. Урамшуулал олгож эхэлснээр арьс, ширийг дотооддоо боловсруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Урамшууллыг олгохдоо үндэсний үйлдвэрт тушаасан богийн арьсанд 3000, бодын арьсанд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Харин арьс, ширээ хоршоогоор дамжуулан үндэсний үйлдвэрт тушаагаагүй тохиолдолд урамшуулал олгохгүй гэж Мал хамгаалах сангийн дэд захирал Ц.Болорчулуун мэдэгдлээ.
| Арьс, ширний урамшууллыг олгож эхэлнэ | ||
| Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.