
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны "MON1007" төслийн “Гаммаспектрометрийн чанарын хяналт, хэмжилтийн эргэлзээ сэдэвт” үндэсний сургалт энэ сарын 28-29-нд Геологийн төв лабораторид зохион байгуулагдаж байна.
Сургалтад ОУАЭА-ийн шинжээч нар хичээл заах бөгөөд МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Цөмийн энергийн газар зэрэг байгууллагын 21 мэргэжилтэн хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалтаар "Цацраг идэвхт эрдсийн түүхийн эдийн хайгуул, олборлолтын үеийн лабораторийн шинжилгээг сайжруулах нь", “Гамма -Цацраг спектрометрийн тодорхой бус хэмжилтийн тооцоо” болон Чанарын хяналтын сургалт зэргийг үзэх юм байна.
"MON1007" төслийн үндэсний сургалт эхэллээ | ||
Үзсэн: 1891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.