
Соёлын бүтээлч сарын эхний долоо хоногт соёлын салбарын бодлогын хуралдаанууд өрнөсөн бол хоёр дахь долоо хоног Сэрж санах түүх буюу Соёлын өвийн долоо хоног амжилттай зохион байгуулагдсан.
Урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног дүрслэх урлаг, утга зохиол, ном хэвлэл, кино, дуу хөгжим зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хамрах бөгөөд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, Үндэсний номын сангийн 100 жил, “Пөөдөө" бүрэн хэмжээний тайз, дэлгэцийн бүтээлийн танилцуулга үзэсгэлэнгийн нээлт, “Art week” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Шувуучлахуй" арьсан урлагийн бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийг онцолж байна.
Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын сан, мэдээллийн ажилтны улсын VIII зөвлөгөөн, Үндэсний номын сангийн 100-н жилийн ойн хүндэтгэлийн хурал, хүртээмжтэй номын сан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ танилцуулах өдөрлөг, Оюуны охь цахим үзэсгэлэн, Монгол толь бичгийн аппликейшний нээлт,“Хүүхэд-ном экспо”арга хэмжээ зохион байгуулагдана.
Түүнчлэн Олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг, УДЭТ-ын 90 жилийн ойд зориулсан “Хаадын хаан” түүхэн жүжгийн тоглолт, 2020, 2021 оны шилдэг 100 гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, Урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлэхүй" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалт, Үндэсний кино, нэвтрүүлгийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх судалгааны хэлэлцүүлэг, "Баян Монгол - 50" пянзны нээлтийн арга хэмжээ, тоглолтуудыг үзэгч олондоо толилуулахаар төлөвлөлөө гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Урлаг, соёл гэгээрлийн долоо хоног үргэлжилж байна | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.