Шууд Chart

“Black comedy” театр байгуулагджээ

2021-11-16 16:02:45

Тодруулбал, Монголд анх удаа орчин цагийн театр болон телевизийн шоу урлагийг хослуулсан инээдмийн цуврал тоглолтыг үзэгчдэд хүргэх юм.

Түүнчлэн гэмт хэрэг, авлига, хээл хахууль, хүрээлэн буй орчны гамшиг, ядуурал, дампуурал, архидалт, мансууруулах бодис, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлаар дуугарахыг зорьжээ.

Тус хамт олон эхний тоглолтоо энэ сарын 19-нд хүргэх бөгөөд дуу хөгжим, шоу бүжиг, циркийн үзүүлбэр, пантомимо зэрэг урлагийн олон төрлийг багтааж, тайзны урлагийг дэлгэцийнхтэй хослуулахаараа онцлог аж. “Black comedy” театрын анхны тоглолт “Ауруг” төвд болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Black comedy” театр байгуулагджээ  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй