
Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр хүртсэн “Шат” кино Оскарын наадмын богино хэмжээний киноны төрөлд өрсөлдөх эрхээ авчээ.
Тус киног Австралийн “Bus Stop Films”, Монголын урлагийн зөвлөл хамтран бүтээсэн байна.
Австрали Улсын Засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн дээрх киноны багт дуу хоолойгоо нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан тоглосны 12 нь дауны хам шинжтэй аж.
Мөн Монголын кино урлагийн мэргэжлийн зөвлөхүүд, кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутнууд оролцсон гэнэ.
“Шат” кино Оскарт өрсөлдөх эрхээ авчээ | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.