Шууд Chart

“Тоонот” студийн уран бүтээлчид тоглолтоо хийнэ

2021-11-16 17:46:26

Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн), ThunderZ (Б.Өлзий-Учрал), "Digital" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг болон реппэр Г.Уянгадарь нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Тус студиэр овоглож буй уран бүтээлчид өмнө нь хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэж байсан бол энэ удаад гурав дахь цомгоо хүргэж, тоглолт хийхээр болжээ. “Тоонот” студийн тоглолт энэ сарын 19-нд "UG palace"-т болох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тоонот” студийн уран бүтээлчид тоглолтоо хийнэ  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй