Шууд Chart

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж энэ өдөр төржээ

2021-11-17 09:41:32

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Боржигон овогт Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрээр 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төрсөн түүхтэй.

Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна.

1915 онд эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж Монгол бичгийг тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох “Зүрхэн тольт”, “Элдэв тайлбар толь бичиг”, “Хав муур хулгана гурвын үлгэр”, “Хоёр загалын тууж”, “Оюун түлхүүр” зэрэг Монгол хэл, уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.

Мөн 1918 оны сүүлчээр Цэргийн яамнаа бичээчийн алба хааж, ажил, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн байдаг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж энэ өдөр төржээ   
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй