
“Нинжин сэтгэл”, “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Манай гэрийн хөрш” зэрэг дэлгэцийн бүтээл хийсэн “Хас фильм” студийнхэн “Хиртээгүй сарнай” нэртэй ээлжит киногоо бүтээжээ.
Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.
“Хиртээгүй сарнай” бүтээл энэ сарын 19-нөөс кино театраар гарч эхэлнэ.
“Хас фильм” студийнхэн “Хиртээгүй сарнай” нэртэй ээлжит киногоо бүтээжээ | ||
Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.