Шууд Chart

“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

2021-11-17 13:41:28

Өсвөрийн парламент – 2021 хөтөлбөрт оролцогчдын санаачилгаар УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг Бүгд найрамдах засаглал тогтоох арга замаар тунхагласан зарласан түүхийн үйл явдлыг сурталчлан таниулах, тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үедээ эх оронч үзэл төлөвшүүлэхэд тус уралдааны зорилго орших юм.

Уралдаанд зориулсан бүтээлийг энэ сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв фэйсбүүк хуудсаар, presscenter@parliament.mn мэйл хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99069638, 88882501 утсаар лавлана уу.

Хүүхдүүд та бүхнийг “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй