Шууд Chart

"Хүүхэд ба ном" арга хэмжээ маргааш Улаанбаатар дахь “Русский дом”-д болно

2021-11-17 16:35:27

Соёлын бүтээлч сар энэ сарын 1-нээс 30-ныг дуустал үргэлжилж байна. Соёлын бүтээлч сарын эхний долоо хоногт соёлын салбарын бодлогын хуралдаанууд өрнөсөн бол хоёр дахь долоо хоногт Сэрж санах түүх буюу Соёлын өвийн долоо хоног амжилттай зохион байгуулагдсан. Өдгөө Сэтгэл ариусгах урлаг буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног үргэлжилж байна. Тус долоо хоногийн хүрээнд энэ сарын 18-19-нд буюу

Нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой "Хүүхэд ба ном" арга хэмжээний хүрээнд

Хүүхдийн бүтээлч сэтгэхүй, ном унших, номтой нөхөрлөх таатай орчинг  бүрдүүлэх, хүүхдийн ном уран бүтээлийн онцлогийг дэлгэн сонирхуулах,

Уншлагыг нас насны онцлогт тохируулан зохион байгуулахын ач холбогдол,

Хүүхдийн номын орчин үеийн чиг хандлагыг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдэд танилцуулах, хүүхдийн ном бүтээх сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,

“Тэргүүний уншигч” хүүхдүүдийн ном уншсан туршлагаас хуваалцах,

Номын сангаас хүүхдүүд хамгийн их уншсан номын үзэсгэлэн,

Хүүхдийн насны ангилал, сонирхлоор төрөлжүүлсэн номын танилцуулга,

Олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлсэн ном бүтээлийн үзэсгэлэн, цахим контент, анимейшныг танилцуулах зэрэг ажил зохион байгуулагдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Хүүхэд ба ном" арга хэмжээ маргааш Улаанбаатар дахь “Русский дом”-д болно  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй