Шууд Chart

Чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд болно

2021-11-18 08:57:50

Монгол Улсад бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд Баянгол дүүргийн “Hawaii” спорт цогцолборт болох гэж байна.

Тус тэмцээний зорилго нь Монгол төрийнхөө далбааг тив, дэлхийн тавцанд гаргасан алдарт тамирчдынхаа залгамж халааг бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэхэд оршиж байгаа аж.

Өсвөр үеийн ангилалд 2004-2005 онд төрсөн тамирчин (эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд) багтах бол залуучуудын ангилалд 2001-2003 оных (эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд) барилдах нь ээ.

Тэмцээн үзэгчгүйгээр явагдах бөгөөд тамирчин, дасгалжуулагчдыг “Ковид-19” цар тахлын халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд болно  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй