
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг одоо Төрийн ордонд Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олгож байна.
Тодруулбал, 2019 оны улсын баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул тус цолыг нь хураасан. Ингэснээр түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгож буй.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьт даян аварга, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдоржид үлэмж бадрах чимэг олгов.
Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, М.Бадарчид улсын гарьд, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат "Дорнын хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Д.Анар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Ц.Одбаяр нарт улсын заан, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаяр, Завхан аймгийн Баянтэс сумын харьяаь Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Мөнхбаяр нарт улсын харцага цол, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Б.Эрдэнэхүү, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Н.Мустафа нарт өсөх идэр начин, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Сандагдоржид улсын начин олгож байна.
Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд цол, чимгээ гардаж байна | ||
Үзсэн: 1962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.