Шууд Chart

Тогтвортой 1000 ажлын байр бий болгохыг зорьж байна

2021-11-18 16:52:04

12 салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх "Монгол соёл, Монгол баялаг" цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн ложистик сүлжээ бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэл"-ийн цогцолбор байгуулах юм. Ийнхүү соёлын салбарын бүхий л чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэснээр:

  • Өртөг зардал буурна
  • Эдийн засгийн өгөөж, уран бүтээлийн үйлдвэрлэлийн чанар, хурд нэмэгдэнэ
  • Боловсрон хүчний харилцан туршлага солилцох боломж илүү нээлттэй болж, тэдний ур чадвар, чадамж сайжирна.

Түүнчлэн тус цогцолборыг түшиглэн гарааны бизнес, инновацийн систем бүрдэхээс гадна нийгмийн олон талын үйл ажиллагааг зохион байгуулж, тогтвортой 1000 ажлын байр бий болгохыг зорьж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Тогтвортой 1000 ажлын байр бий болгохыг зорьж байна  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй