Шууд Chart

“Талын түмэн адуу-2021” арга хэмжээ өнөөдөр эхэллээ

2021-11-19 15:52:22

Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу-2021” арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд өнөөдөр эхлээд байна.

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд үүнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Энэ өдрүүдэд үзэгчид түмэн адуун дунд морь унах, адуучин залуустай богино зайнд бооцоо тавин уралдах, Батноров хийцийн мөнгөн эдлэлтэй, хээрийн гэр музей үзэх, адуучдын дундах сайхан морьтон хосыг харах, хээрийн цай уух, сээр цохих зэрэг соёлын биет арга хэмжээг үзэх боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Талын түмэн адуу-2021” арга хэмжээ өнөөдөр эхэллээ  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй