
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төрийн шагналт зохиолч Сономын Удвалын 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Утгын чимэг 2021" наадмын тэргүүн байранд П.Батхуяг “Агь нүдэлж байлаа”, дэд байранд Д.Цэнджав “Хийлч”, гутгаар байранд М.Эрдэнэбат “Зүүдэлсэнгүй явлаа”, дөтгөөр байранд Б.Цоожчулуунцэцэг “Ах”, тусгай байранд С.Пүрэвсүрэн “Шаазгай үр” бүтээлээрээ шалгарав.
Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар МЗЭ-ийн шагналт зохиолч О.Содномпил, Н.Сүхдорж, Р.Батжаргал нарыг шагнасныг “Утгын чимэг - 2021” наадмын үеэр Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг болон мэргэжилтэн О.Сундуй нар гардуулсан юм. Түүнчлэн "Сономын Удвал 100" түүхэн зургийн альбом, номын нээлт болж өнгөрлөө.
"Утгын чимэг-2021" наадамд П.Батхуяг “Агь нүдэлж байлаа” бүтээлээрээ түрүүллээ | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.