Германы зарим хот мужид жил бүр уламжлал болгон дэлгэдэг зул сарын баярын задгай худалдааг цуцаллаа. Тус улсад коронавирус халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж, өвчлөгсдийн тоо дээд цэгтээ хүрээд байна.
Тус улсын үндэсний судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр зарим өдөрт 60 мянган гаруй хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Тус улсын хамгийн алдартай, 60 орчим жилийн түүхтэй Дрезден хотын Зул сарын баяр ийнхүү коронавирус цар тахлын нөлөөгөөр хоёр дахь жилдээ цуцлагдаж байна.
Дредзен хотын нэгэн оршин суугч эмэгтэй арга хэмжээ цуцлагдсанд харамсаж байгаагаа илэрхийлэн хэрэв засгийн газар халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авсан бол бүх зүйл хэвийн болдгоороо болох боломжтой байсан гэжээ.
Харин бусад зарим хотод жил бүрийн зул сарын баяраар зохиогддог уламжлалт арга хэмжээ хэвийн үргэлжилж байна. Кёльн хотын зул сарын баяр вакцинд бүрэн хамрагдсан болон эдгэрсэн хүмүүст үүд хаалгаа нээжээ.
| ХБНГУ-д зул сарын баярын задгай худалдааны арга хэмжээг цуцаллаа | ||
| Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.