
Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн Степан Аркадьевич Облонскийн дүрийг жүжигчин О.Гэрэлсүх бүтээхээр болжээ. Аннагийн ах Степан Облонский амьдралаа авч явахын тулд юу ч хийхээс буцахгүй овжин сэргэлэн, бас дурламтгай нэгэн билээ.
Сонирхуулахад, Өмнө нь энэхүү дүрийг гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар агсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат нар чадварлагаар бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Тус жүжиг энэ сарын 15, 16, 17-нд 18:00 цагт, 18, 19-нд 17:00 цагт цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Анна Каренина “эргэн ирнэ” | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.