
Монгол Улсад ардчилсан хувьсгал тайван замаар бий болсны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын зүгээс “Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” гэрэл зургийн уралдааныг орон даяар зарлалаа.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн ардчиллын талаарх түүхийг өгүүлсэн агуулгаараа ач холбогдолтой гэрэл зурагнуудыг энэ үеэр олон нийтэд алдаршуулахыг зорьж буйгаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байгаа ажээ.
Нийтдээ долоон сая төгрөгийн шагналын сантай бөгөөд гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм байна.

“Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.